Logo

X-Meta Партнер хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

X-Meta-гийн одоо байгаа бүртгэлээрээ нэвтэрч, иргэний баталгаажуулалтаа (KYC) хийн Партнер болох хүсэлтээ илгээнэ үү.

  1. 1

    1. Партнер портал руу нэвтрэх

    partners.x-meta.com хуудас руу зочилж хөтөлбөрийн нөхцөл, урамшууллын түвшин болон түгээмэл асуултуудтай танилцана уу. Бэлэн болсон үедээ "Партнероор нэвтрэх" эсвэл "Хүсэлт илгээх"-ийг сонгоно.

  2. 2

    2. X-Meta бүртгэлээрээ нэвтрэх

    Нэвтрэх хэсэгт X-Meta бүртгэлийн имэйл болон нууц үгээ оруулна уу. Мөн аппликейшний QR код уншуулан хурдан нэвтрэх боломжтой.

  3. 3

    3. Иргэний баталгаажуулалт (KYC) хийх

    Хэрэв баталгаажуулалт хийгээгүй бол портал таныг x-meta.com дээр KYC хийхийг шаардна. Дараах зүйлс шаардлагатай:

    • Төрийн байгууллагаас олгосон иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт
    • Царай таниулах тусгай шалгалт (Liveness check)
    • Үндсэн хувийн мэдээллээ бөглөх
  4. 4

    4. Партнер болох хүсэлт бөглөх

    Баталгаажуулалт дууссаны дараа хүсэлт илгээх хэсгийг нээж суваг болон коммюнитигийн мэдээллээ бөглөнө:

    • Компани эсвэл брэндийн нэр (Хувь хүн бол хоосон орхиж болно)
    • Facebook болон Instagram хуудасны холбоос
    • Вэбсайт (заавал биш)
    • Дагагчид болон коммюнитигийн хүрээ / хэмжээ
    • X-Meta-г хэрхэн сурталчлах тухай товч төлөвлөгөө
  5. 5

    5. Хүсэлтийн хяналт

    Таны хүсэлтийг манай баг ажлын 2–3 өдөрт багтаан хянана. Хэрэв зөвшөөрөгдөөгүй бол мэдээллээ шинэчлэн дахин хүсэлт илгээж болно.

  6. 6

    6. Урилгын код үүсгэж урамшуулал авч эхлэх

    Зөвшөөрөгдсөн партнер нь өөр өөр сувгийн урсгалыг хянах зорилгоор 7 тэмдэгт бүхий урилгын кодыг 3 хүртэл үүсгэх боломжтой. Санамж: Кодыг нэгэнт үүсгэсэн бол засах болон устгах боломжгүй. Урилгын холбоосоо хуваалцаж, шинэ хэрэглэгчдийн арилжааны идэвхээс хувь авч эхлээрэй.